Монголын сагсан бөмбөгийн 3х3 U23 эмэгтэйчүүдийн баг зургаад эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-08 12:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ланжоү хотод Сагсан бөмбөгийн залуучуудын 3х3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эмэгтэйчүүдийн баг зургадугаар байрт шалгарч дэлхийн шилдэг багийн тоонд багтсан юм.  


Энэхүү ДАШТ 10 дугаар сарын 2-6-нд болж аварга тодруулахад эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын баг, эмэгтэйчүүдийн ангилалд Японы баг тамирчид тэргүүлсэн билээ. Мөн манай эрэгтэй багийн тамирчид эхний 10-т бичигдсэн амжилтыг үзүүллээ

.

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2019 оны 3×3 U23 ДАШТ-ний  эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ тэргүүлж Украин, Серб, Нидерланд, БНХАУ, Итали, Аргентин, Латви, Бразил, Монгол Улс эхний 10-т багтсан бол Шинэ Зеланд, Румын, Словени, Катар, Литва, Казахстан, АНУ, БНСУ, Турк, Киргиз дараагийн 11-20-д эрэмбэлэгджээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Япон, ОХУ, Франц, Белорусь, Нидерланд, Монгол, БНХАУ, Герман, Украин, Румын эхний 10-т эрэмбэлэгдсэн дараагийн 11-20-д Чех, Унгар, Итали, Щвейцар, Доминик, Иран, Уганда, Индонез, Шри-Ланк, Туркменистан улс багтжээ.

相关新闻