Өнөөдөр 145.615 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-07 18:23:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10 дугаар сарын 7-нд Монголын Хөрөнгийн биржид  I, II, III ангиллын 20 ХК-ийн 25.9 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 145.615 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "АПУ" (APU +0.28%) болон "Инвескор ББСБ" ХК (INV +0.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.48%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 19088.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.479.743.379.069.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻