"Хөх ган" болон "УБ-БҮК"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-04 18:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 15.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 124.805 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" (HGN+7.11%) болон "УБ-БҮК" ХК (BUK+4.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" (SIL-5.56%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-4.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.17 хувиар өсч 19182.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.484.161.125.146.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

相关新闻