Өнөөдөр 94.605 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-03 19:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 3-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 55.1 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 94.605 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" (AOI+14.86%) болон "Монос хүнс" ХК (MFC+5.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" (ONH-14.98%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD-14.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 19149.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.482.443.889.919.79 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻