Өнөөдөр 90.277 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-02 19:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10 дугаар сарын 2-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 31 ХК-ийн 21.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 90.277 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавилга" (TVL +15.00%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ+15.00%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бүтээлч үйлс" (BLC-14.98%) болон "Атар-Өргөө" ХК (ATR -11.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар буурч 19210.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.481.640.011.232.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻