"Авто импекс" болон "Багануур"-ын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-01 19:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 1-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 18.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 121.168 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" (AOI +15.00%) болон "Багануур" ХК (BAN+13.75%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" (AIC-12.02%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн)" ХК (ERDN-8.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.04 хувиар буурч 19255.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.479.379.424.061.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻