Өнөөдөр нэг сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-30 19:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 30-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 33 ХК-ийн 137.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэг сая ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" (BHL+15.00%) болон "Фронтиер Лэнд групп" ХК (MDR+14.29%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-13.73%) болон "Хишиг уул" ХК (HSX-13.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.54 хувиар өсөж, 19457.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.477.187.662.165.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻