Ахмадын өдрийг угтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-30 17:01:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өлгий сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Өлгий хотын Спорт цогцолборт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ахмадуудад өнөөдөр хийлээ.

"Ахмадуудын эрүүл мэндийг дэмжих сарын аяныг өнөөдрөөс аймгийн хэмжээнд зохион байгуулна. Аяны эхний ажил бол урьдчилан сэргийлэх үзлэг байгаа. Эмч нар ЭХО, цусны даралт хэмжих, сахар, биеийн жингийн индекс тодорхойлох, эрүүл мэндийн сургалт хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна" гэж аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн эрхлэгч Е.Сауле хэллээ.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт Өлгий сумын 250 орчим иргэн хамрагдан үйлчилгээ авсан байна. 

相关新闻