Арваад компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-30 12:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) 10-аад компанийн дилер болон андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.

Үүнд “Асе энд Т Капитал ҮЦХ”, “Тэнгэр капитал ҮЦХ”, “Эф Си Икс ҮЦХ”, “Блүмсбюри секьюритис ҮЦХ”, “Эм Ай Би Жи ҮЦХ”, “Зэт Жи би ҮЦХ”, “Масдак ҮЦХ”, “Блюскай секьюритиз ҮЦХ”, “Өндөрхаан инвест ҮЦХ”, “Батс ҮЦХ” компаниуд орж байна. Дээрх үнэт цаасны дилер, андеррайтер компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлээгүй байна.

Дээрх шийдвэрийн дагуу андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч гишүүн компанийн тоо 19, дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч гишүүн компанийн тоо 38 компани болж өөрчлөгдлөө. 




相关新闻