Сурын клуб байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 14:05:05

Монгол Үндэсний их зан үйл, ёс заншлаа хадгалсан сурын клубыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сурын холбоо”-ны тэргүүн н.Өнөрбат санаачлан байгуулжээ.

Тус клуб нь Мандал сумын ЕББД 12 жилийн 1-р сургууль дээр хичээллэх юм байна. Клубт сурын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус хамрагдах аж. Шинэхэн байгуулагдсан клубын сурын бүх хэрэглэлүүдийг Мандал сум дахь ДЗЗОНХХ-н хөтөлбөрөөс авч өгчээ. Ийнхүү Мандал сумынхан үндэсний спортоороо хичээллэх боломжтой боллоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻