Багш, ажилчдын урлагийн их наадам болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын урлагийн анхдугаар их
наадам Өлгий хотод М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт
өнөөдөр эхэллээ.
Сургуулийн багш,
ажилчдын авьяасыг нээн илрүүлэх, тэдний гоо зүйн мэдрэмжийг
дээшлүүлэх зорилготой уг наадамд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 25
сургуулиас тус бүр нэг баг оролцож байна. Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн
Т.Ермекийн тайлбарласнаар, оролцогчид ардын язгуур урлаг, хамтлаг бүжиг,
гоцлол дуу, хоршил дуу, гоц авьяас гэсэн зургаан төрлөөр
өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдөх аж. Ингэхдээ орчин цагт
мартагдаж буй соёлын биет бус өвөөс хөөмий, тууль, ерөөл, магтаал болон лимбэ
/сыбызгы/, ятга /жетиген/ зэрэг ардын урлагийн төрөл, хөгжмийн
зэмсгүүдийг сурталчлахыг чухалчилдаг байна.
Урлагийн их наадамд шалгарсан
бүтээлүүдээр гала тоглолт зохион байгуулж, шилдгүүдийг «Багш нарын
баяр»-ын хүндэтгэлийн тоглолтод оролцуулна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш,
ажилчдын нарын урлагийн анхдугаар их наадам энэ сарын 29-ний өдөр өндөрлөнө.