Малчдын хадлан, тэжээлийн бэлтгэл 6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-27 10:31:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч зун нийт нутгийн 60 гаруй хувь нь гандуу байсны улмаас хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэл учирч байна.

Аймгийн хэмжээнд малчин өрхүүд 58800 тн өвс, 28300 тн гар тэжээл, 9190 тн хужир шүү бэлтгэх ёстойгоос дөнгөж 6 хувийг бэлтгээд байгаа юм. Сумдын аюулгүй нөөцөд 1900 тн өвс, 760 тн тэжээл нөөцлөх ёстой ч энэ ажил 2 хувийн биелэлттэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 350 тн өвс, 100 тн тэжээл нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хоньчийн нуруунаас 10 мянган боодол өвс авах гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, татан авалтыг эхлүүлээд байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2019 оны А/520 дугаар захирамжийн хүрээнд аймгийн ХХААГ-аас сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, 10 дугаар сарын 1 гэхэд аюулгүй нөөцийг бүрэн бүрдүүлэх, малын нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, нийт малын 30-аас доошгүй хувийг зах зээлийн эргэлтэд оруулах зэргээр эртнээс анхаарч ажиллахыг даалгаад байна. 

相关新闻