Өнөөдөр 298.334 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-26 19:18:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 26-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 29 ХК-ийн 87.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 298.334 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" (AARD +8.08%) болон "Монос хүнс" ХК (MFC +7.65%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO -14.99%) болон "Түмэн шувуут)" ХК (TUM -9.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.77 хувиар буурч 87,227,336.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.440.421.403.669.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻