“УИД”, “Шивээ Овоо”ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-20 19:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9 дүгээр сарын 20-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 139.8 са. төгрөгийн үнийн дүн бүхий 323.170 ширхэг хувьцаа арилжааллаа. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улсын Их дэлгүүр" (UID+9.38%) болон "Шивээ Овоо" ХК (SHV+5.01%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Алт” (ERS-14.90%) болон "Махимпекс" ХК (MMX-10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.83 хувиар буурч, 18987.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.452.545.191,320.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻