“Хөх ган”, “Ремикон”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-19 20:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 19-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 23 ХК-ийн 96.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 129.973 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Хөх ган” (HGN+11.11%) болон "Ремикон" ХК (RMC+8.70%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" (MSH-13.18%) болон "Авто Импекс" ХК (AOI-11.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.64 хувиар буурч, 19146.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.454.112.561.110.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻