Жаргалант сум Аврах, эрэн хайх салбар ангитай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-19 23:10:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант суманд Онцгой байдлын газрын харьяа Аврах, эрэн хайх салбар ангийг байгуулахаар болсон талаар бид мэдээлсэн. Шинэ салбар анги байгуулахтай холбогдуулан алба хаагчдын сонгон шалгаруулалтыг зарлажээ.

25 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байх тус салбар анги нь Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн бүс нутгийн үер ус, ган зуд, байгаль цаг уурын хүнд нөхцөл байдалд ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг авран хамгаалж ажиллах юм.

相关新闻