“ЛэндМН” болон “Монгол шуудан”-гийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-18 19:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 18-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 86.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 197.600 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "ЛэндМН ББСБ" (LEND+3.76%) болон "Монгол шуудан" ХК (MNP+3.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-14.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-12.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.11 хувиар буурч, 19269.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.460.947.152,815 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻