“Сор”, “Хөх Ган”-ы хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-17 19:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 17-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 26 ХК-ийн 81.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 307.132 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Сор" (SOR+14.76%) болон "Хөх Ган" ХК (HGN +10.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Алт" (ERS-15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH-7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.04 хувиар буурч, 19247.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.476.452.514.397.93 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻