Гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 70 гаруй хүн бэртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:08:41

Оны эхний улиралд аймгийн хэмжээнд 190 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оноос 46 хувь буурсан байна.

Гэмт хэргийн  улмаас аж ахуйн нэгж байгууллагад 589,2 тэрбум төгрөг, иргэнд 385,6 сая төгрөгийн хохирол учирч, 11 хүн нас барж, 70 гаруй хүн бэртэж, гэмтэж бэртжээ. Цагдаагийн байгууллага  нийтдээ 1257 гомдол мэдээллээс гадна 4885 захиргааны зөрчил бүртгэсэн урьд оноос 24,7 хувь буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн архидан согтуурсан 230 иргэнийг эрүүлжүүлж, захиргааны журмын дагуу 42 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилж, 163 жолоочийн тээврийн хэрэгсэл барих эрхийг хасч, 4680 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Иймд цаашид гэмт хэргийн улмаас хохирогсдын тоог бууруулахын тулд анхааарл болгоомжоо сайжруулж, өөрийгөө болон бусдыг элдэв төрлийн  гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Ш.Шүрэнцэцэг

相关新闻