Өнөөдөр 116.864 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-16 19:00:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 20 ХК-ийн 43.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 116.864 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Жуулчин Дюти Фрий" (SUL+12.56%) болон "Дархан Хөвөн" ХК (DAH +11.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан дуулга” (ADU-5.44%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB-2.44%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.14 хувиар буурч, 19449.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.477.742.983.381.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻