“Хай Би ойл” болон “Сүү”-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-13 18:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9 дүгээр сарын 13-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 41.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 215.099 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Хай Би ойл" (HBO+14.17%) болон "Сүү" ХК (SUU +11.01%)-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Өндөрхаан" (ONH-14.98%) болон "Материалимпекс" ХК (MIE-14.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.28 хувиар өсөж, 19477.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.480.805.649.600.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻