“Сор”, “Ард даатгал”-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-12 19:02:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 12-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 19 ХК-ийн 33.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 96.567 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Сор" (SOR+15.00%) болон "Ард Даатгал" ХК (AIC +6.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Хөвөн" (DAH-15.00%) болон "Монгол Базальт" ХК (MBW-5.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.09 хувиар буурч, 19231.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.475.168.713.257.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻