Өнөөдөр 394.950 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-11 18:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9 дүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 48.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 394.950 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Багануур" (BAN+7.84%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH +4.17%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" (SUL-8.82%) болон "Ард Даатгал" ХК (AIC-4.85%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч, 19443.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.483.913.115.791.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻