Өнөөдөр 35.2 сая төгрөгийн хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-10 18:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 20 ХК-ийн 35.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 87.380 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Ард Кредит ББСБ" (ADB+5.41%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +4.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн Гол" (BDL-9.18%) болон "Сүү" ХК (SUU-5.96%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.54 хувиар буурч, 19505.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.487.606.051.382.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻