“МЦХ”, “Монгол базальт”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-09 18:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9-р сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 25 ХК-ийн 45.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 207.514 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+5.60%) болон "Монгол Базальт" ХК (MBW +3.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX-8.33%) болон "Ремикон" ХК (RMC-8.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.09 хувиар буурч, 19611.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.484.864.697.102.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻