Цэцэг өвчин Төв аймгийн төвөөс холгүй илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 09:43:11

Төв аймгийн зүүн, хойд хэсгийн сумдаар тархаад байсан цэцэг өвчин энэ сарын 4-нд аймгийн төв өөс холгүй Сэргэлэн суманд илэрлээ.

Сэргэлэн сумын Эргэнэ ус, Хуц уул хэмээх газар  хаваржиж буй Зуунмодны гурван малчны хотноос илэрсэн өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул 4 сарын 06-нд хоёр сумын онцгой комисс, мэргэжлийн байгууллага хуралдаж, 96 мянга гаруй хонийг вакцинжуулах, өвчилсөн малыг устгах, халдвар хамгааллын бодис, хувцас хэрэглэлээр хангах, хорио цээр тогтоож,урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад малчид  хамтран ажиллахыг хүслээ.

Төв аймгийн долоон сумын 30 цэгт дэлгэрсэн уг өвчний улмаас 900-аад хонь устгажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻