Амазоны ойг хамгаалах асуудлаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-07 11:08:29

БОГОТА. /DW/. Амазоны ширэнгэн ой дамнан оршдог Өмнөд Америкийн долоон орны удирдагчид дэлхийн хамгийн том ширэнгэн ойд дэгдэж буй гал түймрийг унтраах чиглэлд дорвитой алхмуудыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 


Баасан гарагт Колумби улсад зохион байгуулсан ээлжит бус уулзалтын үеэр "дэлхийн уушги" хэмээн нэрлэдэг Амазоны ойд дэгдсэн түймрийн талаар голчлон хэлэлцэж, уг гамшигт үзэгдэлтэй хамтран тэмцэх тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. 


Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгдэхдээ, Амазоны орнууд Америк хоорондын хөгжлийн банк тэргүүтэй байгууллагуудаас тусламж хүсэж байна гэжээ. Колумбийн Амазон бүс нутгийн Летисия хотод зохион байгуулсан уулзалтад Бразил, Колумби, Перу, Эквадор, Боливи, Гайана, Суринам улсын төлөөлөгчид оролцсон байна. Тэд дараагийн уулзалтаа 12 дугаар сард зохион байгуулахаар товложээ

相关新闻