Иргэд бие бялдарын хөгжлийн сорил өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-07 18:25:42

Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг аймгийн Эрүүл мэндийн газраас авч эхэлсэн байна. Энэ сорилд 3- 64 насны иргэн бүр хамрагдах  ажээ.

Хүн ам идэвхитэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшихгүй байгаа нь бие бялдарын хөгжлийн үзүүлэлт буурч, энэ нь халдварт бус өвчинд өртөх анхдагч хүчин болдог байна. Тиймээс хүн амын бие бялдарын шалгуур үзүүлэлт, сорил нь идэвхитэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, тухайн хүний эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийн бодит түвшинд хурд, хүч, тэсвэр, уян хатан, тэнцвэр гэсэн хүний биеийн үндсэн таван чанарыг тодорхойлж үнэлгээ өгөхийг чухалчилдаг байна.

Сорилыг аймгийн төвд ЭМГ болон Биеийн тамир, спортын газарт авч байгаа бол хөдөөгийн суманд Эрүүл мэндийн төв нь Нийгмийн бодлогын ажилтан, ЕБС- ын биеийн тамирын багшийг оролцуулсан баг ажиллуулан авч байгаа ажээ. Сорил авч эхэлснээс хойших таван өдөрт 500 гаруй хүн бие бялдарын хөгжлийн үзүүлэлтээ үнэлүүлээд байгааг аймгийн ЭМГ-ын нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Загдсүрэн хэллээ.

Урьд жилүүдэд сорил өгсөн хүн амын  25- 34 насных нь  хангалтгүй үнэлгээ авч байсан бол 35- аас дээш насныхан арай ахиу үнэлгээтэйгээр бие бялдарын хөгжлөө үнэлүүлж байсан. Хүн нас ахих тутам дасгал хөдөлгөөнд илүүтэй анхаардаг нь сорилын үнэлгээнээс харагддаг гэлээ.

Жилд 17-18 мянган хүн бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил өгдөг  байна. Сорилыг энэ сарын 29- ныг дуустал авах ажээ.

 Т. Отгонтуяа

相关新闻