Өнөөдөр 370.124 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-04 17:29:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 66.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 370.124 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD+8.25%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+5.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" ХК (NKT-8.33%) болон "Багануур" ХК (BAN-7.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.35 хувиар буурч, 19690.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.492.820.390.728.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻