Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-04 14:15:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас сумын төвийн хэсгүүд, гэр хорооллын орчим зам талбайг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг шат дараатай хийж байна.

"Хос хан Хөхий" ХХК Орон нутгийн хөгжлийн сангийн 137,7 сая төгрөгөөр хилийн боомт руу чиглэсэн "Гурав"-ын хаалтнаас "Заан" зоогийн газрын дөрвөн замын уулзвар хүртэл авто зам дагуу 35 ширхэг, эмнэлгийн урдуур авто зам дагуу найман ширхэг, тээш байрлах газрын орох хэсэгт хоёр гэрэлтүүлэг суурилууллаа.

Мөн Хөгжлийн өргөн чөлөөний "Арслангийнрд" дэлгүүрээс эхлэн 16 ширхэг, есдүгээр хэсгийн 107 дугаар орон сууцны хойд уулзвараас Цагдаагийн хэлтсийн уулзвар хүртэлх авто замын баруун талаар нийт найман ширхэг гэрэлтүүлэг, гуравдугаар сургуулиас хүнд даацын авто зам хүртэлх 11 ширхэг гэрэлтүүлгийг тус тус суурилуулж байна.

Ингэснээр сумын төвийн орчмын нийтийн эзэмшлийн зам талбай орой үдшийн цагт гэрэлтүүлэгтэй болж гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.

相关新闻