“Монгол савхи”, “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-02 19:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 50 ХК-ийн 47.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.684 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 15 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Могойн Гол" ХК (BDL+14.97%) болон "Монгол Савхи" ХК (UYN+14.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" ХК (MSH-11.14%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-7.41%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.48 хувиар өсч, 19760.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.502.437.343.289.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻