Арвайхээрт 37 телекамерыг суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-02 21:04:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумыг камерын иж бүрэн системтэй болгох ажил үргэлжилж байна.

2018 онд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай 21 телекамерыг аймгийн төвийн гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозам дагуу  9 цэгт суурилуулсан бол энэ жил гэмт хэрэг, зөрчил гарах магадлалтай 19 цэгт орчин үеийн чанарын шаардлага хангасан, өндөр хүчин чадалтай 37 телекамерыг суурилуулж байна. Камержуулалтын ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа юм.

Түүнчлэн аймгийн 19 сумаас 12 нь камерын иж бүрэн системд холбогдоод байна.

相关新闻