Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАРШАВ. /TASS/.
Польш, АНУ, Украины Засгийн газрын төлөөлөгчид байгалийн
хий нийлүүлэлтийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор хамтран
ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Польшийн Засгийн газрын эрчим хүчний дэд бүтцийн стратегийн асуудал
эрхэлсэн төлөөлөгч Петр Наимский, АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри, Украины Үндэсний
аюулгүй байдал, батлан хамгаалах
зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Данилюк нар баримт бичигт гарын үсэг
зуржээ.
Украины хийн зах зээлийн шинэчлэлийн салбар дахь хамтын ажиллагаа, Польшийн
байгалийн хийн импортын дэд бүтцүүд, Америкийн шингэрүүлсэн байгалийн хийн
хадгалалт, экспортын Украины дэд бүтцүүд, түүнчлэн бүс нутагт хийгдэх хийн
холболтын асуудлуудыг энэхүү хэлэлцээр хамарчээ.
"АНУ Польшид шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхлээд байгаа юм. Ийм байдлаар
Оросын хийн нийлүүлэлтээс хамааралгүй болоход нь бид Польшийн түншүүддээ тусалж
байна. Польш улсаар дамжин энэхүү шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт нь Украин хэмээх өөр
нэг холбоотонд туслах боломжтой юм” хэмээн үзэж байгаагаа АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри ярьжээ.