“Монгол шуудан”, “Талх чихэр”-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-30 17:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 47.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 197.902 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол мөн 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шуудан" болон "Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Кредит ББСБ" болон "Сүү" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.23 хувиар өсч, 19665.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.493.472.393.053.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻