Өнөөдөр 117.005 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-29 18:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр, наймдугаар сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 20 ХК-ийн 35.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 117.005 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Тавантолгой" болон "БиДиСек" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн нэгдэл" болон "Ард Кредит" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.03 хувиар буурч, 19426.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.491.725.200.446.53 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻