Найман компанийн хувьцааны ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-27 18:11:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 26 ХК-ийн 51.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 156.065 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Жуулчин Дюти Фрий" болон "Сүү" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" болон "Монноос" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.4 хувиар өсөж, 19401.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.479.507.184.333.02 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻