Өнөөдөр 319.255 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-26 19:00:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр наймдугаар сарын 26-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 21 ХК-ийн 66.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 319.255 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Могойн гол" болон "УБ-Бүк" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган” болон "Ард Даатгал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.01 хувиар буурч, 19324.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.480.099.502.096.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻