Латин Америкийн газрын тос олборлогчдын уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-04-06 15:59:04

МОСКВА. /Sputnik/. Колумб, Венесуэл, Эквадор болон Мексик улс энэ уулзалтад оролцоно хэмээн Эквадорын Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс иш татан “Prensa Latina” агентлаг мэдээлжээ.

 Нэг баррель газрын тосны олон улсын зах зээлийн үнэ 2014 оны 06 сараас 2016 оны 03 сарын хооронд 115 доллараас 40 доллар хүртлээ унасан нь эрэлт буурсан болон хэт нийлүүлэлттэй холбоотой. 

Дөрөвдүгээр сарын 17-нд нефть олборлогчид Катарын нийслэл Дохад уулзаж, газрын тосны олборлолтын хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын түвшинд тогтоон барих тухай асуудлыг  хэлэлцэнэ.

Хоёрдугаар сард Саудын Араб, Катар, Венесуэл болон ОХУ-ын төлөөлөгчид зах зээлийг тогтворжуулах, ялангуяа газрын тосны олборлолтыг бууруулах арга замуудын талаар хэлэлцсэн байна.

Х.Сарнай

 

相关新闻