“УИД”-ийн хувьцааны ханш тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-20 17:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 20-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 25 ХК-ийн 77.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 172.340ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Мерекс" болон "Улсын Их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" болон "Талх Чихэр" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.57 хувиар буурч, 19742.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.525.762.908.043.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻