Малыг ээмэгжүүлж, цахимд бүртгэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-20 17:02:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/.ХХААХҮЯ-аас НҮБ-ын ХХААБ-тай хамтран малыг ялгаж таних, бүртгэлжүүлэх, цахим хөдөө аж ахуйн стратеги боловсруулах төслийг Монгол оронд хэрэгжүүлж байна. Өвөрхангай аймгаас Баянгол, Бат-Өлзий, Гучин-Ус, Уянга суманд дээрх төсөл хэрэгжихээр болжээ.

Энэ сарын 20-нд  НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Ази-Номхон далайн бүсийн техникийн зөвлөх Шарденду Банержи, Ашиш Нараян нарын албаны хүмүүс Өвөрхангай аймагт ирж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, төслөө танилцуулав.

Төслийн хүрээнд малыг ээмэгжүүлж, цахимд бүртгэх бөгөөд ингэснээр малын гарал үүслийг тодорхойлох, чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын хулгайн гэмт хэргийг бууруулахад чухал ач холбогдолтой аж.

Эхний удаа хээлтүүлэгч, үржлийн болон таваарын малыг бүртгэх ажил 10 дугаар сараас эхлэх бол цаашид малчин айл бүрийн малыг толгой дараалан ээмэгжүүлж, бүртгэх ажил хийнэ.

相关新闻