Булган аймагт байшин, орон сууцны тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт байшин, орон сууцны 2019 оны улсын тооллого энэ сарын 19-нөөс эхэллээ.Тооллого ?есдүгээр сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн нутаг дэвсгэрт байгаа бүх өрхийн байшин, гэр, орон сууцыг тоолно.
"Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа айл, өрхийн амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлэхэд улсын тооллогын зорилго чиглэж байгаа" гэж аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Нарантуяа ярив.
Албаныхан Булган аймагт 23 тоологчийг сонгон авч байшин, орон сууцны улсын тооллогын зорилго, ач холбогдол хийгээд тооллогын үзүүлэлт, тодорхойлолт, мэдээ гаргах, дамжуулах талаар сургалт явуулж тодорхой мэдлэг олгожээ.