"Жасыл алхап" хоршоонд сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль
хамгаалах сангаас хэрэгжүүлж буй "Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл"-өөс Баян-Өлгий
аймгийн Бугат сумын "Жасыл алхап" хоршоонд сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн
дэмжлэг үзүүлжээ.
Хоршоо энэ жилээс Бугат сумын төвд сүү
боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлэв. Үйлдвэрийн нийт өртөг 166
сая төгрөг бөгөөд аймгийн ЖДҮДС-гаас 40 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл
авсан байна. Харин "Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл" 60 орчим
сая төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэгслээр
хангажээ.
Хоршооны дарга Т.Серикийн мэдээлснээр үйлдвэр энэ сарын 20-ноос үйл ажиллагаагаа эхэлнэ. Үйлдвэрийн хүчин
чадал хоногт 1-2 тонн сүү боловсруулж, тараг, цөцгий, йогурт, ааруул,
шарт тос болгон савлаж гаргана. Харин бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хотоос ирж
буй бүтээгдэхүүнүүдээс 500-1000 төгрөгөөр хямд байх гэнэ.
Аймгийн төвөөс таван километр зайд оршдог
Бугат суманд сүүний үйлдвэр ашиглалтад орсноор хүн амын хүнсний хангамж сайжирч, орон нутагт ажлын байр бий болох, малчдын орлого
нэмэгдэх ач холбогдолтой хэмээн тэрээр онцлов.