Иргэний бүртгэлийн бүх лавлагааг харьяа сумаасаа авах боломж бүрдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
хэрэгжүүлсэн“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн
системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бүх сум,
тосгоныг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холболоо.
Дэлүүн,
Ногооннуур, Баяннуур, Алтай сумыг өнгөрсөн нэгдүгээр сард холбосон бол үлдсэн
сумыг сүлжээнд холбох ажлыг энэ сарын 1-нээс 8-нд бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арманы тайлбарласнаар дээрх ажлын үр дүнд тус аймгийн ард иргэд иргэний бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой найман төрлийн лавлагааг аймгийн төвд ирэхгүйгээр харьяа сумаасаа авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэх боломжтой аж.
Мөн цаашид сумын
төвөөс эд хөрөнгийн лавлагаа олгох, гадаад паспорт захиалах боломжийг үе шаттай
бүрдүүлэхээр ажиллаж байна.