Хөрөнгийн бирж 179.516 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-07 19:30:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 24 ХК-ийн 54.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 179.516 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Мерекс" болон "Сүү" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Тарвагатай" болон "Стандарт агрикалчер групп" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.08 хувиар өсч, 20512.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,530,318,889,021.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻