Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-07 11:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын зөвлөл (ICURN)-ийн жилийн хурал АНУ-ын Чикаго хотноо долдугаар сарын 24-26-нд боллоо.

ICURN нь гишүүдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа харьцангуй шинэ байгууллага бөгөөд эгнээндээ 6 тивийн 39 улсыг багтаасан гишүүнчлэлтэй юм. Манай улсаас санхүүгийн үйл ажиллагааг зохицуулдаг үйл ажиллагааны хувьд СЗХ 2017 онд гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.


ICURN-гийн энэ удаагийн хуралд 18 орны 61 төлөөлөгч оролцож, өөрийн орны хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн талаар харилцан санал солилцож, кибер аюулгүй байдал, санхүүгийн ФинТек-РегТек-СупТек зохицуулалт, хяналт шалгалт, хадгаламжийн даатгалын тогтолцоо, залилах гэмт хэргийг илрүүлэхэд технологийг ашиглах боломжийн талаар хэлэлцэв. Мөн хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар СЗХ-ноос мэдээллээ.  

相关新闻