Шилдэг сурагчдыг тэтгэлэгт хамруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-09 12:06:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/.БНСУ-ын Ёнжу хотын /УНСЭМИРУ/ Олон улсын тусламжийн байгууллагаас зарим сумын шилдэг хүүхдүүдэд туслах “Сайн үйлсийн аян”-ыг эхэллээ.

Монгол орны хүүхдүүдэд боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг тус байгууллага сүүлийн дөрвөн жилийн турш хэрэгжүүлж 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

Тусламжийн байгууллагынхан оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, ерөнхий боловсролын сургуульд хичээлийн хэрэгсэл хандивлана.

Одоогоор Бат-Өлзий сумын шилдэг таван оюутан болон элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан Баянгол сумын сурагч Г.Мөнхзаяа, Сант сумын сурагч Б.Мянганцэцэг нарт тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг үзүүлэхээр болов.

Эдгээр сурагч элссэн сургуульдаа амжилттай сайн суралцвал гуравдугаар курсээс БНСУ-д сургах боломжтой. Олон улсын байгууллагын төлөөлөл УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзоригтой уулзаж, хүмүүнлэгийн ажлаа танилцуулсан ба Бат-Өлзий, Бүрд суманд ажиллаж, сумын удирдлагуудтай санал солилцов.

相关新闻