Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-05 11:46:43

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  оролцов.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул  хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон юм.

 

相关新闻