Жүдочид Станбулын Гран пригээс 2 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-05 09:54:03

Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн Туркийн Станбул хотноо өчигдөр өндөрлөв.

Уг тэмцээнд манай улсаас нийт 14 тамирчин хүчээ сорьсноос хоёр жүдоч мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Лим Хвантай нэмэлт цагт манай бөхөд шидо торгууль өгснөөр хожигдож мөнгөн медалийн эзэн болов. Тэмцээний хоёр дахь өдөр 100 кг-д Х.Цогтгэрэл хоёр дахь мөнгөн медалийг хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг финалд дэвжээний эзэн Д.Локманхекимийг даван аваргаар шалгарлаа.

Д.Өлзий

相关新闻