Ногооннуурт дотуур байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:45:11

 УИХ-ын Байнгын хорооны дарга А.Бакей, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен нар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ногооннуур суманд ажиллав.

Тэд иргэдийн аж байдал, төл бойжилтын явцтай танилцаж, хүмүүсийн санаа бодлыг сонсон, сонирхсон асуултуудад нь хариу өгөв. А.Бакей Монгол Улсыг 2030 он хүртэл тогтвортой хөгжүүлэх хөтөлбөр, малчдын болон ипотекийн зээл, хамтын тэтгэврийн ач холбогдлыг танилцуулаад, малчдын хүүхдийг заавал зургаан настайд нь сургуульд суралцуулах эсэхийг сумын зөвлөл, эцэг эхчүүд өөрсдөө шийдэх арга хэмжээ боловсруулж байгаа талаар ярьсаныг иргэд дэмжиж байв. Х.Ержан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ямааны ноолуур зэрэг мал аж ахуйн түүхий эдийн үнэ ханшийг өсгөх бодлогыг засаг баримталж байгаа тухай ярив.

Х.Дармен дарга энэ онд тус суманд 150 хүүхдийн дотуур байрны барилгыг концессийн гэрээгээр бариулахаар болсоноо мэдэгдэв.

Ш.Айзаря

相关新闻