Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид боловсролын салбарт энэ жил хэрэгжүүлэхээр тусгасан төсөл арга хэмжээг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.
Бугат
сумын сургууль, Орхон сумын сургуулийн спорт заал, Тэшиг сумын 120 хүүхдийн
цэцэрлэгийн барилга, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн
ариун цэврийн байгууламжийн засвар, Бүрэгхангай, Сэлэнгэ сумын цэцэрлэгийн
өргөтгөлийн барилга, Баяннуур сумын сургуулийн барилгын засвар, Дашинчилэн,
Гурванбулаг, Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж барих зэрэг
төсөл арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, байгаль хамгаалах сангийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгасан.
Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа ойртож байхад зарим ажлын зураг төсөв байхгүй, тендер нь дахин зарласан, гүйцэтгэгч нь шалгараагүй ажил удааширч байгааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид анхааруулав.